7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Эрдэнэ суманд электрон тамхи худалдахыг албан ёсоор хориглов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга И.Батсүрэн захирамж гаргаж, сумын нутаг дэвсгэрт электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдахыг 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хориглолоо. Уг шийдвэр нь өсвөр үеийнхнийг хорт зуршлаас хамгаалах, тэдний эрүүл, аюулгүй орчинд өсөж бойжих нөхцөлийг хангах зорилготой юм.

Захирамжид сумын нутагт электрон тамхины хэрэглээг хязгаарлахын зэрэгцээ хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын тайлбарласнаар нэг ширхэг электрон тамхи нь 20 ширхэг энгийн янжуур тамхинд агуулагдахтай дүйцэхүйц хэмжээний никотин агуулдаг бөгөөд энэ нь өндөр хамаарал үүсгэх аюултай. Никотин бол хүний төв мэдрэлийн системд шууд нөлөөлдөг, донтуулагч бодис бөгөөд энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын Эрүүл мэндийн яам ижил байр суурьтай байдаг.

Эрдэнэ сум нь Улаанбаатар хотоос 550 км, Сайншанд хотоос 100 км зайд оршдог. Тус сум төмөр зам, авто замын холимог тээврийн дэд бүтэцтэй, 2400 орчим хүн амтай жижиг боловч стратегийн чухал бүс нутагт тооцогддог.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here