-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Ахмадуудад нэгэн ижил 80 мянган төгрөг: тэтгэврийн нэмэгдэл 2026 оноос мөрдөгдөнө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ерөнхий сайд Г.Занданшатарт ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх таван өөр хувилбарыг өчигдөр /2025.12.02/ танилцуулсны эцэст нэмэгдлийг бүх тэтгэвэр авагчид ижил хэмжээгээр олгох шийдвэр гарч, ахмад бүрийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэхээр тохирчээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир энэ талаар мэдээлэхдээ “Ерөнхий сайдад таван хувилбараа танилцуулаад 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмаддаа хуваагаад тэтгэвэр авагч бүр дээр 80 мянган төгрөг нэмэх энэ хувилбарыг сонгосон. Энэ нь шударга байдлыг хангана. Ирэх 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан” хэмээн онцолсон байна.

Анх Засгийн газраас 2026 онд ахмад настны тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэх саналыг ирэх оны улсын төсөвт тусгасан байсан. Удалгүй уг саналыг УИХ-ын түвшинд хэлэлцэж, нэмэгдлийг 8 хувь болгохоор шийдвэрлэж, үүнтэй уялдуулан 2026 оны төсөвт нийт 474.7 тэрбум төгрөг суулгасан юм. Ерөнхий сайд Г.Занданшатар өмнө нь “Бага тэтгэвэр авдаг ахмадын тэтгэврийг түлхүү нэмэх бодлого барьж байна” гэж мэдэгдэж байсан ч эцсийн дүндээ салбарын яамнаас танилцуулсан таван хувилбарыг нэгтгэн үзээд бүх ахмад настанд ижил хэмжээний нэмэгдэл олгох хувилбарыг сонгожээ.

Ингэснээр 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсад тэтгэвэр авч буй 537 мянга орчим ахмад настны тэтгэвэр нэг дор, тэгш байдлаар 80 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here