7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Ахуйн гал түймрийн 15 хувь нь өнжмөл өвс шатааснаас үүдэж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2086 удаагийн обьектын гал түймэр бүртгэгдсэнээс 310 нь буюу 14.8 хувь нь өнжмөл шар өвс шатааснаас үүдсэн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Эдгээр дуудлагын 79.3 хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна.

Түүнчлэн энэ онд 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ой, хээрийн түймрийн урьдчилсан хохирлын тооцоогоор:

  • Ойн 47,071 га
  • Хээрийн 701,731 га
  • Нийт 748,802 га газар өртжээ.

Мөн:

  • 5 байшин
  • 49 гэр
  • 4 автомашин
  • 7 мотоцикл
  • 99 малын хашаа
  • 12 өвөлжөө
  • 5934 бог, 395 бод мал
  • 7230 боодол өвс
  • 80 шуудай тэжээл устсан байна.

Үүний улмаас улсын хэмжээнд нийтдээ 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж Онцгой байдлын ерөнхий газрын Нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү мэдээллээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газарт байрлах “Майн-Зоо” гэх газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймэр бүрэн унтраагүй байгаа аж. Аймгийн Онцгой байдлын байгууллага болон мэргэжлийн ангийн 200 гаруй хүн, 20 гаруй автомашин, 319 багаж хэрэгсэл ашиглан түймрийн урд, зүүн, зүүн урд хэсгийг бүрэн унтраагаад байгаа бол баруун талын 5 км орчим газрыг цурамд оруулахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм. Тус түймэрт одоогоор 11,915 га талбай өртөөд байгаа аж.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here