13.1 C
Ulaanbaatar
Бямба, 6 сар 14, 2025

Air India-ын 232 зорчигч тээвэрлэж явсан онгоц Энэтхэгт осолдлоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Энэтхэгийн баруун хэсэгт орших Ахмедабад хотын нисэх буудлын ойролцоо “Air India” компанийн зорчигч тээврийн “Boeing 787-8 Dreamliner” онгоц осолдсон тухай албаныхан мэдээллээ. Уг нислэг орон нутгийн цагаар 13:38-д Их Британийн Лондон хотын Гатвик нисэх онгоцны буудал руу хөөрсөн байсан юм.

Нислэгийн хяналтын төвийн мэдээллээр онгоц хамгийн сүүлд 190 метрийн өндрөөс холбоо тогтоосон бөгөөд үүнээс хойш бүх дохио тасарсан байна. Одоогоор ослын нөхцөл байдал, хохирлын цар хүрээ бүрэн тодорхой болоогүй байгаа аж.

Энэтхэгийн Иргэний нисэхийн газрын дарга Файз Ахмед Кидвай онгоцонд нийт 244 хүн зорчиж явсныг баталжээ. Үүнээс 232 нь зорчигч, 12 нь хөлгийн багийн ажилтнууд байсан байна. Хүний амь нас хохирсон эсэх, шархдагсдын талаарх мэдээллийг одоогоор нягталж буй бөгөөд олон нийтэд албан ёсоор мэдээлэхээр хүлээгдэж байна.

Ослын улмаас Ахмедабадын нисэх буудлын бүх нислэг түр хугацаанд зогсоогдож, нислэгийн хуваарьт ноцтой саатал үүссэн байна. Мэргэжлийн байгууллагууд ослын газарт ажиллаж, онгоцны ослын шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллагаа явуулж байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here