29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Аймшигт осол: Бразилд шатсан агаарын бөмбөлөг найман хүний аминд хүрлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Бразилын өмнөд хэсэгт байрлах Санта Катарина мужид өнгөрсөн бямба гарагт халуун агаараар хөөрдөг аяллын бөмбөлөг шатаж, газарт уналаа. Энэхүү харамсалтай ослын улмаас найман хүн амь насаа алдаж, 13 хүн амьд үлдэн эмнэлэгт хүргэгджээ. Онцгой байдлын албаны мэдээлснээр бөмбөлөгт нийт 21 зорчигч, түүний дотор нисгэгч багтсан байсан байна.

Ослын тухай баримт бүхий дүрс бичлэг сошиал сүлжээгээр тарсан бөгөөд тэнгэрт шатаж буй бөмбөлөгөөс хоёр хүн газарт унах агшныг харуулжээ.

Санта Катарина мужийн захирагч Жоржино Мелло болсон үйл явдлын талаар сэтгэгдэл хэлэхдээ:

“Бид гашуудаж байна. Эмгэнэлтэй үйл явдал боллоо. Яагаад ийм зүйл болсныг бид шалгах болно. Одоогоор хамгийн чухал нь засаг захиргааны байгууллагууд чадах бүхнээ хийх явдал юм” гэжээ.

Прайа Гранде хотын цагдаагийн газрын төлөөлөгч Тиаго Луйз Лемос-ын мэдэгдснээр, амьд үлдсэн нисгэгчийн ярьснаар гал бөмбөлгийн зорчигч тээвэрлэдэг сагснаас гарсан аж. Гал гарсны дараа бөмбөлөг аажмаар уруудсан бөгөөд газарт ойртсон үед нисгэгч зорчигчдод сагснаас үсрэхийг тушаасан ч зарим нь үсэрч амжаагүй байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр ийм төрлийн аяллын бөмбөлөг газраас 1,000 метрийн өндөрт, 45 минут үргэлжилдэг бөгөөд зорчигч бүрээс 550 реал (ойролцоогоор 100 ам.доллар)-ын төлбөр авдаг байна.

Энэ төрлийн бөмбөлгийн нислэг нь Католик шашны гэгээнтнүүдэд зориулсан баярын үеэр уламжлал болон түгээмэл зохион байгуулагддаг аж. Гэсэн ч өнгөрсөн Ням гарагт Сан Пауло мужид мөн ижил төрлийн осол гарч, 27 настай эмэгтэй амиа алдаж, 11 хүн гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн байна.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Маш аймшигтай эмгэнэл… Талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here