-17.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Алслагдсан сумдын эмнэлгүүд ургийн эмгэгийг эрт илрүүлэх өндөр хүчин чадалтай оношлогооны төхөөрөмжтэй боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан болон Люксембургийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргийлж болох эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд алслагдсан сумдын эмнэлгүүд ургийн эрт үеийн эмгэгийг илрүүлэх боломжтой зөөврийн ЭХО болон ургийн зүрхний бичлэгийн аппаратаар хангагджээ.

10 аймгийн 20 сум, алслагдсан дүүргүүдэд шинэ тоног төхөөрөмж хүргэлээ

Төслийн хүрээнд 10 аймгийн 20 сумын Эрүүл мэндийн төв болон нийслэлээс алслагдсан хоёр дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд нийт 1 тэрбум 864 сая төгрөгийн өртөг бүхий оношлогооны тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн байна.

Энэ хүрээнд:

  • 22 ширхэг зөөврийн ЭХО аппарат,
  • 22 ширхэг ургийн зүрхний бичлэгийн аппарат

эмнэлгүүдэд суурилуулсан бөгөөд ингэснээр алслагдсан бүсийн жирэмсэн эхчүүд Улаанбаатар болон аймгийн төв рүү заавал зорчихгүйгээр ургийнхаа эрүүл мэндийг газар дээр нь нарийвчлан хянах боломж бүрджээ.

Эхийн төлөвлөгөөт хяналт, ургийн зүрхний бичлэгийн ач холбогдол

Эх барихын тусламж, үйлчилгээнд хэт авиан шинжилгээ (ЭХО) болон ургийн зүрхний бичлэг хийх нь жирэмсний хүндрэл, ургийн гаж хөгжил, бүтэлтийн шинж тэмдгийг эрт илрүүлэхэд онцгой ач холбогдолтой байдаг.

Мэргэжлийн эмч нарын тайлбарласнаар:

  • Жирэмсний хугацаанд доод тал нь дөрөв болон түүнээс дээш удаа хэт авиан шинжилгээнд хамруулах шаардлагатай,
  • Ургийн зүрхний бичлэгийг жирэмсний найман сартайгаас эхлэн тогтмол хийж, зүрхний цохилт, даралт, бүтэлтийн эрсдэлийг үнэлэх ёстой аж.

Ингэснээр ургийн хүчилтөрөгчийн дутагдал, төрөхийн өмнөх болон төрөх үеийн хүндрэл, бусад эмгэгийг эрт оношлож, шаардлагатай тохиолдолд:

  • Дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх,
  • Зохих эмчилгээний тактик боловсруулах,
  • Төрөлтийг цаг тухайд нь аюулгүй шийдвэрлэх

боломж бүрдэж, эх, нярай эндэгдлийг бууруулахад чухал түлхэц болохыг онцолж байна.

Эмч, мэргэжилтнүүдэд онол, практикийн сургалт зохион байгууллаа

Шинэ тоног төхөөрөмжийг зөв, үр дүнтэй ашиглуулах зорилгоор сум, дүүргийн эмч, эх баригч нарт зориулсан онол, практик хосолсон сургалтыг нийслэлийн “Өргөө” амаржих газар дээр зохион байгуулжээ.

Сургалтаар:

  • Хэт авиан шинжилгээг гүйцэтгэх арга зүй, дүрс унших үндсэн зарчим,
  • Ургийн зүрхний бичлэгийн аппаратын үзүүлэлтүүдийг тайлж унших,
  • Эрт илэрсэн сэжигтэй өөрчлөлтүүдэд хэрхэн хариу арга хэмжээ авах тактик

зэргийг шаталсан түвшинд зааж, анхан шатны эмч нараас эхлээд ахисан түвшний мэргэжилтнүүдийг хамруулсан байна.

Ингэснээр алслагдсан сумдын эмнэлгүүд зөвхөн тоног төхөөрөмжтэй болоод зогсохгүй, тэдгээрийг мэргэжлийн түвшинд ашиглах чадамжтай боловсон хүчнээр хангагдаж байгаа нь төслийн хамгийн чухал үр дүнгийн нэг болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу