Алтны үнэ түүхэн өндрөөс 7.5 хувиар буурч, 4036 ам.доллар боллоо
Даваа гаригт нэг унц алтны үнэ 4381 ам.долларт хүрээд байсан бол лхагва гаригт 7.5 хувиар буурч, 4036 ам.долларт хүрсэн байна.
Энэ долоо хоногт алтны үнэ буурахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай үүссэн худалдааны маргаан намжиж магадгүй гэсэн дохио өгсөн нь гол нөлөөтэй байв.
Даваа гаригт энэ үнэт металлын үнэ түүхэн дээд түвшинд хүрэхэд дэлхийн хоёр томоохон эдийн засгийн хүрээлэнгийн хоорондын худалдааны хурцадмал байдал, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт, Төв банкуудын алт худалдан авах нөөцийн алхам зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн юм.
Трампын “шударга тохиролцоо” мэдэгдэл алтны үнийг огцом буулгалаа
Харин Хятадын тал газрын ховор элементийн экспортын хяналтыг чангаруулсан хариуд 100 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлж байсан Д.Трамп Бээжинтэй “шударга тохиролцоо”-нд хүрнэ хэмээн мэдэгдсэний дараа алтны үнэ огцом буурлаа.
Мөнгөний үнэ мөн өнгөрсөн долоо хоногт 54.5 ам.долларт буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрээд байсан бол лхагва гаригт 12 хувиар буурч, 47.9 ам.доллар болсон байна.





