-0.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 14, 2025

Алтны үнэ түүхэнд анх удаа дээд хэмжээнд хүрлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нью-Йоркийн барааны бирж дээр алтны ханш түүхэндээ анх удаа нэг унц нь 3949 ам.долларт хүрсэн байна. Арванхоёрдугаар сард нийлүүлэх фьючерс үнэ 3950 ам.долларт хүрч, өмнөх арилжааны дүнгээс 1 хувиар өссөн гэж мэдээлжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэ оны сүүлч гэхэд алтны үнэ 4000 ам.долларыг давж магадгүй байна. Үнийн өсөлтийн гол шалтгаанууд нь геополитикийн хурцадмал байдал болон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хатуу мөнгөний бодлого юм.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, хэрэв АНУ ба БНХАУ-ын худалдааны маргаан дахин сэргэх эсвэл Ойрх Дорнод дахь мөргөлдөөн гүнзгийрэх тохиолдолд алтны үнэ цаашид улам өсөх хандлагатай байна. Энэ нөхцөлд АНУ-ын инфляц нэмэгдэж, Холбооны нөөцийн сан хүүг өндөр түвшинд барих замаар бодлогоо чангаруулах шаардлагатай болохыг онцолжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here