8.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 9 сар 4, 2025

АНУ-д хаалганы хонх дараад зугтсан 11 настай хүү буудуулж алагджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод өнгөрсөн бямба гарагийн орой 11 настай хүү айлын хаалганы хонх дарж зугтсаны улмаас буудуулж алагдсан харамсалтай хэрэг гарлаа.

Хохирогч нь Хулиан Гузман гэх бөгөөд тэрбээр оройн 23:00 цагийн үед найз хүүхдүүдийнхээ хамт “зүггүйтэж”, танихгүй айлын хонхыг дарж зугтсан байна. Гэвч тухайн айлын эзэн араас нь буудсаны улмаас Гузман хүндээр шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч маргааш өглөө нь нас баржээ.

Хүүг буудсан этгээд 42 настай Гонсало Леон Жүниор бөгөөд цагдаагийнхан мягмар гарагт түүнийг хүн амины хэрэгт буруутган баривчилсан байна.

Хьюстон хотын цагдаагийн газрын түрүүч Майкл Касс энэ талаар “Хэн нэгэн гэрээсээ гарч гудамжаар гүйж байсан хүүхдүүд рүү буудсан тухай гэрч мэдүүлсэн. Харамсалтай нь энэ үед 11 настай хүү нуруундаа буудуулж, амь насаа алдсан. Өөрийгөө хамгаалах ямар ч үндэслэл тэнд байгаагүй” гэж онцолжээ.

Энэ төрлийн “Ding dong ditch” нэртэй тоглоом буюу айлын хаалганы хонх дарж, хүн гарч ирэхээс өмнө зугтдаг наргиа TikTok зэрэг сүлжээгээр түгээмэл болж, сүүлийн жилүүдэд эмгэнэлтэй хэргүүдийг дагуулсаар байна.

Жишээ нь:

  • 2025 оны тавдугаар сард Виржиниа мужид нэгэн эрэгтэй хаалганы хонхыг дарж зугтсан өсвөр насны хүүг TikTok-оор шууд дамжуулж байх үед буудаж хөнөөсөн хэрэг гарсан.
  • 2023 онд Калифорнид бас нэг эрэгтэй хаалганы хонх дарсан гурван өсвөр насны хүүхдийг автомашинаараа мөргөж амь насыг нь хохироож байв.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here