-17.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

АНУ Украинд “НАТО маягийн” хүчтэй баталгаа санал болгосон ч газар нутгийн асуудал гацаанд байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Берлиний уулзалтын дараах АНУ-ын байр суурь

АНУ-ын засаг захиргаа дайны галыг зогсоосны дараа Украинд НАТО маягийн аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Тус улсын албаныхан Берлин хотод Украин болон Европын төлөөлөгчидтэй уулзсаны дараа ийм санал илэрхийлжээ.

АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр, НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлийн зарчимд тулгуурласан “маш хүчтэй” баталгаа өгөхөд бэлэн байгаа бөгөөд Оросын тал үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Тавдугаар зүйл нь НАТО-гийн аль нэг гишүүн халдлагад өртөхөд бусад гишүүд хамгаалах үүргийг заадаг.

Зеленскийн тайлбар ба НАТО-гийн талаархи байр суурийн өөрчлөлт

Даваа гарагийн уулзалтыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “үр бүтээлтэй” боловч амаргүй байсан гэж тодорхойлжээ. Тэрбээр энэ үеэр, Украин бусад маргаантай асуудлаар шийдвэр гаргахаасаа өмнө “аюулгүй байдлын баталгааны талаар бүрэн ойлголттой болох” шаардлагатай гэдгийг онцолсон байна.

Ням гарагт Зеленский холбоотнууд нь хангалттай аюулгүй байдлын баталгаа өгч чадвал НАТО-д гишүүнээр элсэх санаанаасаа татгалзахад бэлэн гэдгээ анх удаа мэдэгдсэн бөгөөд үүний хариуд АНУ дээрх санал тавьсан байж болзошгүй гэж мэдээлэв.

Донбассын асуудал: хэлэлцээний төвд үлдэв

Аюулгүй байдлын амлалтын дараа Украины эзлэгдсэн бүс нутаг болох Донбассын асуудал яриа хэлэлцээний гол сэдэв болж байна. Тус бүс нутгийн ихэнхэд хяналтаа тогтоосон Орос үлдсэн хэсгээс Украин цэргээ гаргаж, Донбассыг бүхэлд нь шилжүүлж өгөхийг шаардаж байгаа ч Киев үүнийг зөвшөөрөхгүй байгаа гэж мэдээлэв.

Трамп, Мерцийн мэдэгдэл ба дараагийн алхам

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Зеленский болон Европын удирдагчидтай утсаар “маш сайхан яриа” өрнүүлснээ хэлжээ.

“Бид одоо тохиролцоонд хүрэхэд урьд урьдынхаас илүү ойрхон байна” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.

Берлиний уулзалтыг зохион байгуулсан Германы канцлер Фридрих Мерц мөн гал зогсоох асуудал “анх удаа биелэх боломжтой харагдаж эхэлснийг” онцлоод, АНУ-ын санал болгосон баталгааг “гайхалтай” гэж тодорхойлсон байна.

Энэ уулзалтаас гарсан үр дүнд тулгуурласан төлөвлөгөөг цаашид Оросын талд танилцуулах ёстой бөгөөд Кремлийн хэвлэлийн алба Берлиний уулзалтын үр дүнгийн талаарх мэдээллийг хүлээж байгаагаа мөн мэдэгдсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here