2.1 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Аравдугаар сарын 13–15-нд хүйтрэл эхэлж, нутгийн хойд хэсгээр цас орно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2025 оны аравдугаар сарын 10–19-ний хоорондох цаг агаарын урьдчилсан төлөвөөр ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Хур тунадас

  • Аравдугаар сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр,
  • 12-нд баруун, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр,
  • 13–15-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орно,
  • 16–17-нд төв болон зүүн нутгийн хойд хэсгээр мөн цас орох төлөвтэй байна.

Салхи

Ихэнх нутгаар салхи секундэд 6–11 метр, зарим үед 16–18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах магадлалтай байна.

Агаарын температур

Хугацааны эхэнд ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх бол 13-наас эхлэн эрс хүйтрэх төлөвтэй.

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө –19…–24°C, өдөртөө –3…–8°C,
  • Говийн өмнөд бүсэд шөнөдөө 0…–5°C, өдөртөө +5…+10°C,
  • Бусад нутгаар шөнөдөө –8…–13°C, өдөртөө 0…+5°C байна.

Улаанбаатар хот орчмын төлөв

  • Хур тунадас: 14, 15-нд орно.
  • Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5–10 м, 14–15-нд баруун өмнөөс хойш эргэж 12–14 м хүртэл ширүүснэ.
  • Температур:
    • Хугацааны эхэнд өдөртөө +6…+11°C, шөнөдөө 0…–5°C (Яармаг–Сонгино орчимд –3…–8°C),
    • 14-нөөс хүйтэрч өдөртөө 0…+5°C, шөнөдөө –8…–13°C (бусад хэсгээр –4…–9°C) байна.

Ирэх долоо хоногт цаг агаарын огцом өөрчлөлт, салхи, цасны нөлөөгөөр замын халтиргаа гулгаа нэмэгдэх, малчид, жолооч нар анхаарал болгоомжтой байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here