27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Архангай аймагт хийгдсэн эрт илрүүлэгт 128 хүүхэд харааны өөрчлөлттэй гарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Архангай аймагт 2024–2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө болон Эрүүл мэнд, Боловсролын сайд нарын хамтарсан тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний өвчлөл илрүүлэх эрт илрүүлэг хийгдэж байна.

Эрт илрүүлэгт тус аймгийн нийт 1778 сурагчийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ сарын 21-ний байдлаар нэлээдгүй үр дүн гарсан байна.

Нүдний үзлэгт 805 хүүхэд хамрагдсан бөгөөд 128 сурагч харааны өөрчлөлттэй илэрч, тэдгээрийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авчээ.

Зүрхний цахилгаан бичлэгийн үзлэгт нийт 1666 сурагч хамрагдаж, үүнээс 374 буюу 22.5 хувь нь зүрхний ямар нэгэн өөрчлөлттэй гарсан байна. Илэрсэн хүүхдүүдийн 289 нь зүрхний ЭХО шинжилгээнд орсон бөгөөд олдмол болон төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүд дараагийн шатны эмчилгээнд шилжих юм.

Шүдний үзлэгт 890 сурагч хамрагдсанаас 520 хүүхэд буюу 58 хувь нь шүдний өвчлөлтэй илэрчээ.

Эдгээр үзлэгүүдийг Эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, сумдын өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид илэрсэн өөрчлөлттэй хүүхдүүдийг шат дараатай хяналт, эмчилгээнд хамруулах ажлыг үргэлжлүүлэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here