23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Австрийн Ерөнхийлөгчийн түүхэн айлчлал өндөрлөлөө — Монгол, Австрийн харилцаа шинэ шатанд гарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө.

Төрийн дээд түвшний хэлэлцээ

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан харилцаагаа гүнзгийрүүлж, дараах салбаруудад өргөн хүрээтэй хамтран ажиллахаар тохиролцлоо:

  • Улс төр, эдийн засаг
  • Боловсрол, шинжлэх ухаан
  • Технологи, дэд бүтэц
  • Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх
  • Аялал жуулчлал, оюутан солилцоо
  • Хөдөө аж ахуй, эрүүл мэнд

Мөн Монгол Улсын “Алсын хараа–2050”, “Тэрбум мод” хөдөлгөөн, “Илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөр зэрэг үндэсний хэмжээний бодлогыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар болсныг талууд онцолсон.

62 жилийн дараах түүхэн айлчлал

Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Австрийн Ерөнхийлөгч манай улсад айлчилж буй нь түүхэн үйл явдал хэмээн үнэлэгдэж байна. Айлчлалын хүрээнд гаргасан “Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал” нь хоёр орны хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж дүгнэжээ.

10 баримт бичигт гарын үсэг зуржээ

Айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын нийт 10 баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд:

  • “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” – Иргэд хоёр улсад ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулж, даатгалын шимтгэлд ногдох тэтгэврийн эрхийг баталгаажуулсан
  • Өмнөх санхүүгийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн, эрүүл мэнд, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр болсон

Хамтын ажиллагаа тэлж байна

Уул уурхай, эрчим хүч, ашигт малтмал, кибер аюулгүй байдал, инновац, шинжлэх ухаан, урлаг, хөгжмийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хоёр тал тохиролцсон байна.

Бизнес уулзалт — бодит боломжууд

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Австрийн Холбооны Эдийн Засгийн Танхимын хамтран зохион байгуулсан “Дугуй ширээний бизнес уулзалт”-д:

  • Монголын талаас 80 орчим компани
  • Австрийн талаас 22 аж ахуйн нэгж, долоон салбарыг төлөөлөн оролцжээ

Талууд хөнгөн үйлдвэр, хүнс, төмөр зам, эрүүл мэнд, барилга, ногоон бизнес зэрэг салбарт хамтрах санал солилцож, Австриас хөрөнгө оруулалт татах, монгол бүтээгдэхүүн экспортлох боломжийг нээсэн байна.

Төрийн айлчлал өндөрлөв

Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Австрийн Элчин сайд Андреас Рийкен нар үдэж мордуулсан байна.


- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here