-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Азийн тайзыг доргиосон монгол банхар тивийн аварга цол хүртлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Филиппинд болсон тэмцээнд монгол банхар түрүүлэв

Филиппин улсад болж буй Ази тивийн аварга шалгаруулах нохойн томоохон тэмцээнд монгол банхар анх удаа түрүүлж, тивийн аварга цол хүртлээ. Монголын төлөөлөл болж оролцсон “Мянган найз Дэмүүл” нэртэй, хоёр настай эр банхар богино хугацаанд олон шагнал хураан, улсынхаа нэрийг дэлхийн хэмжээнд дахин дуурсгав.

Тус нохой нийт найман тэмцээнд оролцохдоо долоонд нь группийн аварга болж, нэг тэмцээнд дэд байрт шалгарсан байна. Ингэснээрээ зөвхөн Азийн аварга болохоор зогсохгүй Филиппин улсын аварга цолыг давхар хүртжээ. Мөн зохион байгуулсан найман шоу үзүүлбэрээс долоонд нь шалгарч, үлдсэн нэг шоуны дүнгээр гуравдугаар байрт орсон нь тогтвортой, өндөр түвшний гүйцэтгэлтэйг харууллаа.

40 үүлдрийн 600 нохойтой өрсөлдсөн түүхэн амжилт

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 40 өөр үүлдрийн 600 орчим нохой ур чадвар, гадаад төрх, ааш зан, стандартын нийцэл зэргээрээ өрсөлджээ. Тэмцээний дотоод бүтэц нь нас, хүйс, ур чадвар, ангилал зэргээсээ хамааран олон төрлөөр хуваагддаг бөгөөд нохой бүр өөрийн ангилалдаа өрсөлдөж, улмаар групп болон ерөнхий дүнгээр байр эзэлдэг онцлогтой.

Ийм өрсөлдөөн дундаас монгол банхар товойн гарч, тивийн хэмжээний тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн нь үүлдрийн байгалийн өгөгдөл, тэсвэр хатуужил, зан араншинг олон улсын тавцанд бат нот харуулсан үзүүлэлт боллоо. Шүүгчид, зохион байгуулагчдын зүгээс монгол банхрын биеийн бүтэц, хөдөлгөөн, эзэндээ үнэнч, тайван араншин зэргийг онцлон магтаж, байгалийнх нь төрх, цэвэр үүлдрийн шинж чанарт өндөр үнэлгээ өгч байна.

Загребт болсон дэлхийн шоугаас Ази тивийн аварга хүртэл

Монгол банхарын олон улсын амжилт энэ тэмцээнээр хязгаарлагдахгүй. Өмнө нь, 2025 оны дөрөвдүгээр сард Хорват улсын нийслэл Загреб хотод зохион байгуулсан “World Dog Show 2024” тэмцээнд оролцож, группийн аварга болж байсан нь үүлдрийн гадаад, дотоод чанарыг дэлхийн хэмжээнд нэгэнт хүлээн зөвшөөрүүлсэн анхны том алхам болсон.

Харин энэ удаагийн Филиппиний тайзан дээрх ялалт нь монгол банхарын нэр хүндийг бүр ч өсгөж, уламжлалт малчин соёл, нохой маллах өвийг шинэ түвшинд гаргалаа. Цаашид монгол банхар олон улсын стандартад бүрэн нийцсэн, дэлхийн түвшний үүлдэр гэдгээ дахин дахин нотлон харуулах боломж нээгдэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу