-6.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 30, 2025

Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын залуучууд хүч үзэж байна

Азийн залуучуудын гуравдугаар наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр “Exhibition World Bahrain” спортын ордонд албан ёсоор эхэллээ. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчид оролцож байна.

Э.Нарантулга хүрэл медалийн төлөө барилдана

Эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд өрсөлдөж буй Э.Нарантулга тэмцээний эхний шатанд дараах амжилтуудыг үзүүллээ:

  • Афганистаны Сидичи Хважа Мужтабаг 11:0-ээр ялсан,
  • Киргизийн Ишингазиев Нурсултан Наринбековичийг 10:1-ээр ялсан,
  • Харин Японы бөх Кобояши Сатод 5:0-ээр ялагдсан.

Ийнхүү тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Наров Нуртайтай барилдахаар болсон бөгөөд барилдаан орон нутгийн цагаар 17:25-т эхэлнэ.

М.Хүслэнгийн хувьд тэмцээн өндөрлөв

Эмэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзсэн М.Хүслэн Киргизийн бөх Чинибаева Акула-д 8:2-оор ялагдсан. Түүний өрсөлдөгч дараагийн тойрогт Энэтхэгийн Яшитад ялагдсанаар, М.Хүслэнгийн хувьд тэмцээн энэ удаа өндөрлөлөө.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here