17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Б.Батзориг: Цахилгаан дугуй, скүүтер, мопедын ослоор 5 хүн амь насаа алдсан

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн (ГССҮТ) үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг цахилгаан дугуй, скүүтер, мопедын осол, гэмтлийн талаар ноцтой мэдээлэл өглөө.

Түүний мэдээлснээр,
2022 оноос 2025 оны эхний таван сарын байдлаар:

  • Цахилгаан дугуй, скүүтер, мопедын ослоор нийт 5 иргэн амь насаа алдсан
  • Үүнээс 3 тохиолдол газар дээрээ нас барсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд бүртгэгдсэн
  • ГССҮТ-д бүртгэгдсэн 2 тохиолдолд нэг нь тархины цус харвалтаар, нөгөө нь олон эрхтний хавсарсан хүнд гэмтлээр нас барсан байна.

Эрсдэл хамгийн ихтэй эрхтнүүд:

  • 222 иргэн толгойн гэмтэл авчээ
  • Мөн нийт ослын дийлэнх нь:
    • Тохой, шуу
    • Өвдөг, шилбэ
    • Шагай, тавхай
    • Бугуй зэрэг эрхтнүүдийн гэмтлээр бүртгэгдсэн байна.

“Явган хүний замаар явуулах нь оновчгүй шийдвэр”

Б.Батзориг хэлэхдээ, цахилгаан дугуй, скүүтерийн тоо эрс өссөн ч тэдгээрийн хөдөлгөөнд зориулсан тусгай зам, зохицуулалт хангалтгүй байгааг онцлов. Түүнчлэн эдгээр хэрэгслийг механикжсан тээврийн хэрэгсэлд хамаарах эсэх нь хуульд тодорхойгүй байгаагаас болж:

Явган хүний замаар явахыг зөвшөөрсөн шийдвэр нь оновчгүй” гэж мэдэгдлээ.

Түүнчлэн осол, гэмтлийн эрсдэл өндөртэй эдгээр хэрэгсэлд хяналт тавих, зөвшөөрөл олгох, жолоочийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох эрх зүйн орчин хангалтгүй байгаа нь өнөөгийн хамгийн том асуудал болоод байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Маш харамсалтай статистик… Энэ төрлийн тээврийн хэрэгсэлд илүү хяналт, дүрэм хэрэгтэй

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here