-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины “Алтан Гран при-2026”-д финалд шалгарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

ОХУ-ын Красноярск хотод чөлөөт бөхийн нэр хүндтэй “Алтан Гран при-2026” тэмцээн, олимп дэлхийн аварга, домогт бөх Иван Ярыгины нэрэмжит олон улсын Гран при үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Төгс” дэвжээний тамирчин, Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Батхуягийн Мөнх-Эрдэнэ онцгой амжилт үзүүлж, финалын барилдаанд шалгарлаа.

Тэрбээр хагас шигшээд 2025 оны дэлхийн аварга, БНАСАУ-ын чөлөөт бөх Чон Сан Хантай хүч үзэж, өрсөлдөгчөө 11:1-ээр илт давуу оноогоор цэвэр ялсан нь тэмцээний хамгийн анхаарал татсан барилдаануудын нэг болж байна.

Ийнхүү Б.Мөнх-Эрдэнэ “Красноярск-2026” тэмцээний 57 кг-ын жингийн алтан медалийн төлөө хүч үзэх эрхээ авлаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу