Монголын багууд Шанхайд амжилттай оролцов
БНХАУ-ын Шанхай хотод болсон Азийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн цуврал тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцлоо. Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд тоглосон МУИС-ийн оюутан Б.Нямцэцэг тэмцээний “Шилдэг тамирчин”-аар шалгарсан байна.
Монголын эмэгтэй баг хэсгийн шатанд хоёрдугаар байрт шалгарч, хасагдах шатанд өрсөлдсөн бол эрэгтэй баг есдүгээр байрт оржээ.
Оюутны спортын амжилт
Тэмцээнд оролцсон баг, тамирчдыг Монголын Оюутны спортын хороо (МОСХ)-ноос зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн эмэгтэй, ШУТИС-ийн эрэгтэй багууд Монголыг төлөөлөн өрсөлдсөн юм.
Энэхүү тэмцээн нь Азийн орнуудын шилдэг оюутан тамирчдыг нэг дор цуглуулж, 3х3 төрлийн ур чадвар, багаар ажиллах чанарыг сорьдог нэр хүндтэй арга хэмжээ бөгөөд Монголын оюутнуудын хувьд дахин нэг томоохон амжилт боллоо.





