Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2024–2025 оны хичээлийн жилийн III улирлын амралтын хуваарийг баталж, олон нийтэд танилцууллаа. Энэхүү батлагдсан хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн буюу 1–5 дугаар ангийн сурагчдын зуны амралт ирэх долоо хоногоос эхлэхээр болж байна.
Тодруулбал, нийслэл болон орон нутгийн бага ангийн сурагчид 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрөөс эхлэн зуны амралтаа эдэлнэ. Харин дунд болон ахлах ангийн сурагчдын амралт 2025 оны зургаадугаар сарын 16-наас эхлэх юм.
Энэ нь сурагчдын эрүүл мэнд, амралт, чөлөөт цагийг зөв зохистой зохион байгуулах, хичээлийн ачааллыг оновчтой хуваарилах зорилготой гэж Боловсролын яам мэдээлжээ.