-5.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 3, 2025

Багш нарын үндсэн цалин ₮2.8 саяд хүрэх шийдвэрийг МАН-ын бүлэг гаргалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

МАН-ын бүлэг 2026 оны төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдлийг тусгав

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаас 2026 оны улсын төсөвтэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа.

Бүлгийн дарга Ж.Батжаргал хэлэхдээ:

“Өнөөдрийн хуралдаанаар 2026 оны улсын төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Багш нарын үндсэн цалинг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2.8 сая төгрөгт, эмч нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх тооцоолол, эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгасан.
Мөн ахмадуудын тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэврийг 8.6 хувиар өсгөхөөр төсөвт орууллаа” гэж мэдэгдэв.

Тэрээр мөн баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, ашиглаагүй байгаа ордуудад олон улсын аудит оруулж, хамгийн зөв менежментээр ашиглах замаар баялгийн хуваарилалтыг нэмэгдүүлэх боломж байгааг онцоллоо.

Боловсролын сайд болон багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хооронд нэмэлт хэлцэл хийгдсэн бөгөөд үүнийг бүртгэх, хэрэгжүүлэх асуудал нь Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх юм байна.

Цалин нэмэгдүүлэхийн тулд 1.1 их наяд төгрөгийн зардлыг танав

Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэхдээ:

“Цалин нэмэгдүүлэхийн тулд урсгал зардлыг нийт 1.1 их наяд төгрөгөөр бууруулах шаардлага гарсан. Үүний хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 10–13 хувиар, УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардал, ЗГХЭГ болон аялал жуулчлалын салбарын татаасыг бууруулсан.
Хөрөнгө оруулалтын зардлаас эрүүл мэнд, боловсролоос бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар, шилжих хөрөнгө оруулалтыг 15 хувиар бууруулсан” гэж мэдээллээ.

Ийнхүү багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэхээр болж байгаа нь 2026 оны төсвийн гол онцлог болж байна. МАН-ын бүлэг эдгээр арга хэмжээг эдийн засгийн бодит нөөц, төсвийн тэнцвэрт байдалд тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here