-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Багшийн цалин 50 хувь нэмэгдсэн үү, бодит нь ₮177 мянга юу

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АН: Цалинг нэмсэн гэж төөрөгдүүлсэн гэж үзэв

Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмсэн хэмээн олон нийтэд мэдээлсэн нь бодит нөхцөлтэй зөрсөн талаар Ардчилсан Намаас мэдээлэл хийлээ.

Г.Ганбаатар: 2026 оны төсөвт нэмэгдлийн эх үүсвэрийг баталсан

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “УИХ 2026 оны төсвийг батлахдаа багш нарын цалинг нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар буюу 724 мянган төгрөгөөр, арваннэгдүгээр сарын 1-нээс 25 хувиар буюу 2.8 сая төгрөгт хүргэхээр эх үүсвэр дээр нь 518.5 тэрбум төгрөгийг баталж өгсөн.

Мөн эмнэлгийн ажилтнуудын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхээр нийт 190 тэрбум төгрөгийг баталсан.

Гэтэл бодит байдал дээр цалин нэмэгдсэнгүй” гэж мэдэгдэв.

Багш нарын гомдол: Нэмэгдэл хасагдаж, бодит өсөлт ₮177 мянга

Тэрээр тойрогтоо ажиллах үед олон санал хүсэлт ирснийг дурдаж, Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн багш нар төр засгийн амлалтаа хэрэгжүүлэхийг шаардсан талаар хэллээ. Тэдний өгсөн мэдээллээр багш нарын ур чадварын зэрэг зэрэг нэмэгдлүүдийг хассан бөгөөд “цалин нэмсэн” гэх нэртэй ч бодит өсөлт нь 177 мянган төгрөгөөр хэмжигдсэн байна. Мөн залуу багш нарын цалин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч 35-аас дээш жил ажилласан багш нарын цалин нэмэгдэх нь битгий хэл бараг хасагдсан гэх гомдол ирсэн гэжээ.

Эмнэлгийн ажилтнууд: 15 хувийн нэмэгдэл хэрэгжээгүй тохиолдол байна

Эрүүл мэндийн салбарын хувьд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 15 хувиар нэмэгдэх ёстой ч зарим байгууллагад хэрэгжээгүй тохиолдол байгааг Г.Ганбаатар онцолсон байна.

УХТЭ: Орон тоо хэтэрсэн тул нэмэгдэл олгох боломжгүй гэж тайлбарлав

Тухайлбал, Улсын хоёрдугаар төв эмнэлэг цалингаа огт нэмээгүй бөгөөд тус эмнэлэг 576 орон тоотой байх ёстой атал 84 орон тоо илүү байгаа учраас 15 хувийн нэмэгдлийг олгох боломжгүй гэж удирдлагууд нь мэдэгдсэн талаар тэрээр мэдээллээ.

Цаашид жишээ тохиолдлуудыг судалж, мэдээлнэ

Г.Ганбаатар “Бид энэ мэтээр бодит байдал ямар байгаа талаар олон нийтэд мэдээлж, цаашид Улсын хоёрдугаар төв эмнэлэг шиг орон тоогоо нэмсэн, нийт ажилтны цалингийн нэмэгдэл орон тоо хэтрүүлэн авч ажиллуулсан хэдэн хүний цалин болж байгаа жишээнүүдийг судалж, мэдээлэх болно” гэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу