-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Багшийн цалин нэмээгүй маргаанд Ерөнхий сайд Г.Занданшатар хариулах уу

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шаардлагыг нэгдүгээр сарын 28-нд хүргүүлж, хоёрдугаар сарын 2-нд хариу нэхэв

Багш, эмч нарын цалингийн нэмэгдэл болон цалин олгох тогтолцоог шинэчлэхтэй холбоотой шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт 2026-01-28-нд хүргүүлсэн байна. Уг шаардлагын хариуг 2026-02-02-ны дотор ирүүлэхийг хүссэн бөгөөд хариу ирэхгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн талаар эх сурвалжууд онцоллоо.

МҮЭ-ийн холбоо хэрэгжилтийн уялдаа холбоогүй байдлыг дурдав

Шаардлагад, “МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд болох Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод нь салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газартай удаа дараа хэлэлцээ хийж, үндсэн цалинг нэмэгдүүлэх тухай шийдвэрт хүрсэн билээ. Гэвч хэрэгжилтийн шатанд Засгийн газрын тогтоолуудын уялдаа холбоогүй байдалд шалтгаалан ажилтнуудын бодит орлого өсөхгүй, харин ч хохирч буй ноцтой нөхцөл байдал үүсээд байна.

МҮЭ-ийн холбооноос дараах хууль бус зөрчлүүдийг яаралтай засаж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрх ашгийг хамгаалахыг шаардаж байна” хэмээн тусгасан байна.

Ерөнхий сайдын хариу одоогоор хүлээлттэй байна

Эл шаардлагад Ерөнхий сайд Г.Занданшатар хариу өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй, хүлээлттэй байгаа талаар мэдээлж байна. Өмнө нь цалин нэмэгдүүлэх тохиролцооны хүрээнд ажил хаялтыг зогсоож, төсвийн ерөнхийлөн захирагч нараас 10 хувь танан 618 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан гэх мэдээлэл мөн давхар яригдаж байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар болон Боловсролын сайд П.Наранбаяр нар 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн багш нарын цалин багадаа 30 хувь, ихдээ 79 хувиар нэмэгдэнэ гэж удаа дараа мэдэгдэж байсан нь анхаарал татаж байна.

Боловсролын яамны тайлбар, салбарын шүүмжлэл үргэлжилж байна

Харин одоогийн нөхцөлд Боловсролын яамнаас нэгдүгээр сард амралт таардаг тул илүү цаг бараг тохиодоггүй гэх тайлбар өгсөн талаар мэдээлэл гарчээ. Үүнтэй зэрэгцэн СӨБ-ын байгууллагуудын ажилтнууд нэгдүгээр сард амардаггүй атлаа цалин нэмэгдээгүй гэх шүүмжлэлүүд мөн үргэлжилж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу