18.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

“Байр хямд үнээр түрээслүүлнэ” гэх залилангийн хэрэгт гурван иргэн хохирчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Цахим орчинд байр түрээслүүлнэ гэх худал мэдээлэл тарааж, иргэдийг залилах хэрэг дахин бүртгэгдээд байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт “Байр хямд үнээр түрээслүүлнэ” гэх зарын дагуу гурван иргэнээс нийт 9.4 сая төгрөг авч, залилсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Уг хэрэг энэ оны тавдугаар сарын 5-наас 7-ны хооронд Дархан-Уул аймгийн зарын нэгдсэн группт “Бат-Оргил” нэртэй фэйсбүүк хаяг ашиглан хуурамч мэдээлэл байршуулснаас үүдэлтэй бөгөөд гэмт этгээд хохирогчдоос байр түрээслэх нэрийдлээр урьдчилгаа төлбөр авсан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, энэ төрлийн гэмт хэрэгт оролцогчид бусдын эзэмшлийн орон сууцны зураг, үл хөдлөх хөрөнгийн баримтыг хууль бусаар хуулбарлан ашигладаг, эсвэл бүр хуурамчаар үйлдэж, иргэдийг мэдээллийн хувьд төөрөгдүүлэн санхүүгийн хохиролд оруулдаг байна.

2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 5,744 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь Монгол Улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 30.9 хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээрийн дотор байр түрээслэхтэй холбоотой 41 гэмт хэрэг дээр цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн Ерөнхий Газраас иргэдэд хандан цахим орчинд байршуулсан түрээсийн зарын үнэн бодит байдалд хянуур хандаж, үл таних этгээдэд урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс зайлсхийхийг, мөн өмчлөх эрхээ алдах эрсдэлтэй аливаа үйлдлээс болгоомжлохыг анхаарууллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here