Гэмтэл согог судлалын төвд энэ сарын 25-ны өдөр бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулсан гэх дуудлага ирсэн байна. Он гарснаас хойш, энэ хугацаанд могойд хатгуулсан 8 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 5 нь 0-15 насны хүүхэд байсан гэж холбогдох албанаас мэдээлжээ.
Өнгөрсөн 2024 онд бамбай хошуут могойд хатгуулсан 6 тохиолдол Гэмтэл согог судлалын төвийн ажилчдын шуурхай арга хэмжээ авч, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд:
Ой мод, бут сөөг асгаттай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх
Могойг харах үед чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байх
Өндөр авс болон буттай газар явахгүй байх
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй өвслөг газар орхихгүй байх
Хүүхдийн тоглоом болон гадуур явсан тэргийг тогтмол шалгах
Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан болон хатгуулсан тохиолдолд нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төв, Нийслэлийн байгаль орчны газар, Сүхбаатар дүүрэгт байрлах Гэмтэл согог судлалын төвийн Түлэнхийн төвд хандаж, тусламж авах боломжтой юм.