-10.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Баррон Трампын нэг дуудлага Лондонд хүчирхийллийн хэргийг ил болгожээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын отгон хүү Баррон Трамп өнгөрсөн оны эхээр санамсаргүй байдлаар хүчирхийллийн үйлдлийн гэрч болж, зодуулж байсан эмэгтэйд яаралтай тусламж дуудсан нь шүүхийн материалуудаар дамжин саяхан олон нийтэд ил болсон байна.

Лондонгийн шүүхийн хэрэг, гол гэрчийн нэр ил болсон нь

Лондон хотын шүүх Оросын иргэн, 22 настай Матвей Румянцевийг 2025 оны нэгдүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бусдын бие махбодод гэмтэл учруулсан, мөн шүүхийн шийдвэрийг гажуудуулахыг оролдсон хэрэгт буруутай гэж үзжээ. Тэрээр хоригдож байх хугацаандаа шоронгоос хохирогч эмэгтэйд захидал илгээж, гомдлоо буцаан авахыг хүссэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого гэж үнэлэгдсэн байна.

Энэ хэргийг ил болгоход чухал нөлөө үзүүлсэн гэрч нь АНУ-ын ерөнхийлөгчийн отгон хүү болохыг шүүхийн бичиг баримтад тэмдэглэсэн нь анхаарал татлаа.

“Яаралтай” гэж дуудлага хийсэн Барроны мэдүүлэг

Одоо 19 настай Баррон 2025 оны нэгдүгээр сарын 18-нд Их Британийн цагдаагийн байгууллагад холбогдохдоо “Би АНУ-аас холбогдож байна. Саяхан би нэг охинтой ярьж байгаад түүний зодуулахыг харлаа” гэж хэлжээ. Тэрбээр мөн “Энэ явдал найман минутын өмнө болсон. Би хаашаа хандахаа сая л мэдээд залгаж байна. Энэ үнэхээр яаралтай” хэмээн нэмж хэлсэн нь шүүхийн баримтад тэмдэглэгдэн үлдсэн байна.

Видео дуудлагын үеэр болсон аймшигтай мөч

Баррон тухайн эмэгтэйтэй сошиал сүлжээгээр танилцсаны дараа видео дуудлагаар ярьж байжээ. Харин удалгүй эмэгтэйн утсыг “бараан өнгийн үстэй, цээж нүцгэн” эрэгтэй шүүрч авсан бөгөөд тэр мөчид эмэгтэй цохиулж, уйлж байгааг Баррон дэлгэцээр харсан талаар дурдагдсан байна.

Хохирогчийн мэдүүлэг, Румянцевийн тайлбар

Хуулийн үндэслэлээр нэрийг нь нууцалж буй хохирогч эмэгтэй Баррон туслаагүй бол Румянцев өөрийг нь алах байсныг мэдүүлсэн талаар Британийн хэвлэлүүд мэдээлжээ. Шүүх хурал дээр Румянцев хэрэг болсон шөнө маргаан үүсэх үед Барроны видео дуудлагад хариулснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр мөн хохирогч эмэгтэйн Трампын хүүтэй үүсгэсэн харилцаанд тодорхой хэмжээнд “атаархах” мэдрэмж төрсөн нь нөхцөл байдалд нөлөөлснийг дурджээ.

“Би түүнд Баррон Трамптай ярьсанд нь сэтгэл дундуур байгаагаа хэлсэн” гэж Румянцев шүүх хурлын үеэр мэдүүлсэн байна. Харин эмэгтэйг зодож байгаагаа зориуд харуулахын тулд Барроны дуудлагыг таслалгүй үргэлжлүүлсэн гэх прокурорын дүгнэлтийг тэр няцаажээ.

Шийтгэлийг зарлах тов

Румянцевт оноох шийтгэлийг шүүх 2026 оны гуравдугаар сарын 27-нд зарлахаар товлосон байна.

Баррон Трампын тухай

Баррон нь ерөнхийлөгч Дональд Трампын гурав дахь гэргий Меланиагаас төрсөн ганц хүүхэд юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу