27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Баянзүрх дүүрэгт 200 ортой шинэ эмнэлэг ашиглалтад орж, ахмад настан, хүүхдүүдэд чиглэсэн тусламж үйлчилгээ эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баянзүрх дүүргийн 8-р хороонд шинээр баригдсан 200 ортой “Ахмад настан, хүүхдийн эмнэлэг” албан ёсоор ашиглалтад орлоо. Шинэ эмнэлэг нь ЕБС-ийн 92-р сургуулийн зүүн талд байрлаж байгаа бөгөөд нийт найман давхар бүтэцтэй юм.

Тус эмнэлгийн эхний таван давхарт амбулаторийн үйлчилгээ, харин зургаа, долоо, наймдугаар давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд байрлаж, үе шаттайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж эхлээд байна. Эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 12 хорооны иргэд, тэр дундаа ахмад настнууд болон бага насны хүүхдүүд эрүүл мэндийн 22 нэр төрлийн амбулаторийн үйлчилгээг авах боломжтой болжээ.

Нийслэлийн зүүн хэсгийн иргэд өмнө нь эмнэлгийн үйлчилгээ авахын тулд төв замын ачаалал дунд удаан хугацаа зарцуулдаг байсан бол одоо энэхүү шинэ эмнэлгийн ачаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү түргэн шуурхай, ойроос авах нөхцөл бүрдэж байна.

Цаашид эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний тасгуудыг шат дараатайгаар нээх бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ жилдээ 8000 гаруй хүнд хүрч үйлчлэх чадвартай аж. Мөн томуу, томуу төст өвчний улиралд нэмэлт ор дэлгэх боломжтой тул халдварт өвчний дэгдэлтийн үед ачааллыг бууруулах бодит шийдэл болохыг албаныхан онцолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here