Нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх зорилгоор ТҮЦ-үүдийг нүүлгэх ажиллагаа 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн эрчимтэй явагдаж байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1,700 гаруй ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байснаас өнөөгийн байдлаар 1,300 орчимыг нүүлгэн, нийтийн эзэмшил газрыг чөлөөлөөд байна.
Тэгвэл өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байршуулсан зөвшөөрөлгүй 11 ТҮЦ-ийг холбогдох байгууллагууд нүүлгэн шилжүүлжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр, дээрх ТҮЦ-үүд нийтийн эзэмшлийн газрыг хааж, зөвшөөрөлгүй байрлаж байсан тул энэ шийдвэрийг гаргаж хэрэгжүүлсэн байна.
ТҮЦ эрхлэгчид энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан зохион байгуулж буйг өмнө нь мэдээлсэн.