-1.9 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 22, 2025

Билл Гэйтс Майкрософтын 50 жилийн ойд зориулан анхны программын кодоо нийтэд дэлгэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Энэ жил технологийн ертөнцийн нэгэн томоохон тоглогч болох Майкрософт компанийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг, алдарт Билл Гэйтс өөрийн блогт Майкрософтын анхны программын эх кодыг нийтэд ил болгожээ.

Altair BASIC – Майкрософтын анхны алхам

1975 онд Altair 8800 микро компьютерт зориулан бичсэн Altair BASIC хэмээх програмыг Билл Гэйтс өөрөө бичсэн бөгөөд тэрээр энэ кодоо дараах байдлаар дурсжээ:

“Энэ код одоо ч миний амьдралдаа бичсэн хамгийн сайн программ хэвээр байгаа. Эндээс Майкрософтын хагас зуун жилийн инновацын түүх эхэлсэн гэхээр үнэхээр гайхалтай. Office, Windows 95, Xbox, AI-аас өмнө бичигдсэн энэ кодоо олон жилийн дараа ч би дахин дахин харах дуртай.”

Гэйтс энэхүү кодыг 157 хуудас бүхий PDF форматаар бүрэн эхээр нь блогтоо хавсаргасан бөгөөд технологийн сонирхогчдод зориулан “сонирхоод үзээрэй” хэмээн уриалсан байна.

Пол Аллен — хамтран бүтээгч

Гэйтс блогтоо хамтран үүсгэн байгуулагч Пол Аллены тухай дурдсан бөгөөд анхны кодын нэг хэсгийг Аллен Нью Мексико мужийн Албукерке руу онгоцоор нисэх үедээ бичиж дуусгасан гэдгийг онцолжээ. Тухайн үед Майкрософтын төв байр Албукерке хотод байрлаж байсан аж.

“Source Code” дурсамж ном худалдаанд гарсан

2025 оны хоёрдугаар сард Билл Гэйтсийн бичсэн “Source Code” нэртэй дурсамж ном худалдаанд гарсан. Энэхүү бүтээлд:

  • Хүүхэд насны дурдатгал
  • Майкрософтын үүсгэн байгуулалт
  • Стив Балмерт компанийн 4%-ийг шилжүүлсэн түүх
  • Хувийн болон мэргэжлийн амьдралын хүнд хэцүү шийдвэрүүд

зэрэг олон сонирхолтой баримт багтжээ.

Мөн Гэйтсийн экс эхнэр Мелинда Фрэнч Гэйтсийн бичсэн “The Next Day” нэртэй дурсамж ном энэ сарын сүүлээр худалдаанд гарахаар хүлээгдэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here