8.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 7 сар 17, 2025

Биткойны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, АНУ-ын бодлогоос хамаарах хүлээлт үүсэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Криптовалютын зах зээл энэ долоо хоногт түүхэн дээд амжилт үзүүллээ. Биткойны ханш анх удаа 120 мянган ам.долларын босгыг давж, даваа гарагт 122 мянган ам.доллараар арилжигдсан нь хөрөнгө оруулагчдыг онцгой анхаарал хандуулахад хүргэв. АНУ-ын Конгресст өрнөж буй “Крипто долоо хоног” гэх нэртэй хэлэлцүүлгийн үр дүнд бодит бодлогын дэмжлэг үзүүлнэ гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байна.

Бүгд Найрамдах намын гишүүд Конгресст криптовалютын талаар мэтгэлцээн өрнүүлж эхэлсэн бөгөөд энэ нь АНУ-ын хэмжээнд криптовалютын зохицуулалтын шинэ хууль тогтоомж батлагдах магадлалтай гэдгийг харуулж буй. Хөрөнгө оруулагчид энэхүү үйл явцыг зах зээлийг тогтворжуулах гол хөшүүрэг гэж харж байна.

Өөрийгөө “крипто ерөнхийлөгч” хэмээн нэрлэдэг Доналд Трамп криптовалютын салбарыг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн мэдэгдэж, зохицуулалт, хууль эрх зүйн шинэчлэлийг уриалсан юм.

“IG” фирмийн зах зээлийн шинжээч Тони Сайкамор Биткойны ханшийн огцом өсөлтөд дараах хүчин зүйлс гол нөлөө үзүүлж буйг дурдсан. Үүнд: хүчтэй эрэлт хэрэгцээ, Трампын улс төрийн дэмжлэг, нэмэлт хүлээлтүүд багтаж байна. Тэрбээр:

“Сүүлийн зургаагаас долоо хоногийн хугацаанд ханш хүчтэй нэмэгдсэн. Энэ эрч хэзээ зогсохыг таамаглахад хэцүү байна. Одоогийн байдлаар бол 125 мянган ам.долларын босгыг хялбархан давахаар харагдлаа”

хэмээн онцолжээ.

Доналд Трамп болон түүний гэр бүл өнгөрсөн хугацаанд криптовалютын зах зээлд идэвхтэй оролцож, энэ оны нэгдүгээр сард “World Liberty Financial” нэртэй төсөл, мөн $TRUMP нэртэй криптовалют гаргасан нь зах зээлд тодорхой нөлөө үзүүлсэн байна.

Нэгэнт АНУ-ын төр засгийн төвшинд криптовалютын зохицуулалтын асуудал яригдаж эхэлсэн энэ үед зөвхөн Биткойн гэлтгүй, бусад криптовалютууд ч мөн огцом өсөлт үзүүлж байна. Эфир (Ethereum) гэхэд 3000 ам.долларын босгыг давсан нь хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр ханш болсон юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here