-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Богдын голд үхэлд хүрч байсан загаснуудыг Чигэстэй рүү яаралтай нүүлгэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Завхан аймгийн Улиастай сумын нутгаар урсах Богдын голын усны түвшин огцом буурснаар голын зарим хэсэгт мөс бүрэн тогтож, харин хөлдөөгүй үлдсэн цөөн харз, усан хонхорт загаснууд шахцалдан бөөгнөрөх нөхцөл үүсжээ. Ингэснээр хүчилтөрөгчийн дутагдалд орох, мөсөнд хавчигдан хөлдөх эрсдэл нэмэгдэж, улмаар загас бөөнөөрөө үхсэн тохиолдол гарсан байна.

Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор загаснуудыг аврах ажиллагаа зохион байгуулж, аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллага, 30 гаруй иргэн хамтран ажиллан Богдын голын хөлдөөгүй хэсэгт бөөгнөрсөн загаснуудыг гарган авч, Чигэстэй голын харз руу нүүлгэн шилжүүлж тавьжээ.

Богдын голд Завханы сахалт эрээлж, Монгол хадран гэсэн хоёр зүйлийн загас байдгийг мэдээлэлд дурдсан байна. Завханы сахалт эрээлж нь мах муутай тул агнуурын зориулалтгүй, 18 см хүртэл урттай жижиг загас бөгөөд усны ёроолын шавжаар хооллодог аж. Энэ зүйл нь хүйтэн устай, урсгал ихтэй, чулуу хайрган ёроолтой голд амьдардаг. Богдын гол дахь тархалт нь бүрэн судлагдаагүй учраас хамгаалах статусыг нь “бүс нутгийн хэмжээнд үнэлэх боломжгүй” гэж тооцдог байна.

Харин Монгол хадран нь цэнгэг, хүйтэн устай гол, нуурт амьдардаг Монгол орны унаган загас гэж тодорхойлогддог. Мөстлөгийн үеийг даван усталгүй үлдсэн гэдгээрээ онцлог бөгөөд баруун бүсийн гол, нууруудад тархсан байдаг. Тодруулбал, Завханы Чигэстэй, Богд, Яруу, Завхан зэрэг голуудад бий гэж мэдээлжээ. Монгол хадран нь усны ёроолын шавж, ургамал, жижиг загасаар хооллодог. Олон улсын байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд “Эмзэг” ангилалд бүртгэлтэй бөгөөд Монгол Улсын “Улаан ном”-д орсон ховор, хамгаалах шаардлагатай зүйлд тооцогддог байна.

Богдын голд үхэлд хүрч байсан загаснуудыг Чигэстэй рүү яаралтай нүүлгэв
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу