5.1 C
Ulaanbaatar
Даваа, 9 сар 8, 2025

Британийн судалгаа: Эрхий хурууны урт тархины хэмжээ, танин мэдэхүйтэй холбогдоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Редингийн Их Сургуулийн эрдэмтэд приматын хувьсал, тэдний ур чадварын хөгжлийг ойлгохын тулд 94 төрлийн приматын чулуужсан яс болон амьд зүйлийн мэдээллийг судалжээ.

Neuroscience News сэтгүүлээс Communications Biology-д нийтлэгдсэн судалгааг иш татан мэдээлснээр, эрхий хурууны харьцангуй урт нь жижиг биетийг нарийн барих чадвартай приматууд том тархитай байдаг болохыг тогтоожээ. Энэ судалгаа нь лемураас эхлээд хүн хүртэлх приматын удам угсааны гарын ур чадвар, тархины хөгжил хоорондоо нягт холбоотой байдгийн анхны шууд нотолгоог өгч байна.

Хүн ба устаж үгүй болсон зүйлүүд Хүн болон тэдний устаж үгүй болсон төрөл төрөгсөд онцгой урт эрхий хуруу, том тархитай байдаг. Гэсэн хэдий ч анхдагч сармагчин, сармагчин, том мич, хүнийг багтаасан бүх приматын хувьд энэ хамаарал хүчтэй хэвээр байна. Судлаачид хүний мэдээллийг хасахад ч эрхий хурууны урт ба тархины хэмжээний хоорондын холбоо батлагдсан хэвээр байжээ.

Доктор Жоанна Бейкер, Редингийн Их Сургуулийн ахлах судлаач: “Хүмүүс бид том тархи, уян хатан хуруугаараа онцлог болдгийг мэддэг байсан ч эдгээр нь тусдаа хувьсаагүй гэдгийг одоо ойлгож байна. Бидний өвөг дээдэс биетийг барьж, хянах чадвараа хөгжүүлэхийн хэрээр тархи нь эдгээр шинэ ур чадваруудыг дэмжихийн тулд олон сая жилийн турш хувьсан өөрчлөгдсөн,” гэжээ.

Эрхий хуруу ба сэтгэлгээний хамаарал Эрдэмтэд эрхий хурууны урт нь тархины хөдөлгөөн, зохицуулалтыг хянадаг хэсэгтэй холбоотой гэдгийг тогтоосон ч түүний нөлөө зөвхөн энэ хэсгээр хязгаарлагдахгүй. Урт эрхий хуруу нь мэдрэхүйн мэдээлэл боловсруулж, ойлголт, ухамсрыг удирддаг неокортекст (хүний тархины хагасыг эзэлдэг нарийн бүтэцтэй хэсэг) нөлөөлдөг болохыг илрүүлжээ.

Гайхалтай нь, судлаачид анх таамаглаж байсан тархины хоёр хэсгээс зөвхөн нэг нь энэ хамааралд голлох үүрэгтэй болохыг тогтоожээ. Судалгааны үр дүн нь приматуудын гарын ур чадвар хөгжихийн хэрээр тархины хэмжээ нэмэгдэж, шинэ ур чадваруудыг боловсруулж, ашиглахын тулд хувьсан өөрчлөгдсөн болохыг харуулсан ч неокортекс яг хэрхэн ийм чадварыг дэмждэгийг тодорхойлоход нэмэлт судалгаа шаардлагатай гэжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here