-10.9 C
Ulaanbaatar
Баасан, 3 сар 6, 2026

Бритни Спирсийн машиныг шалгахад “тодорхойгүй бодис” илэрч, шинжилгээнд явуулжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

TMZ-ийн мэдээлснээр согтуугаар жолоо барьсан хэрэгт баривчлагдсан Бритни Спирсийн автомашинаас тодорхойгүй бодис илэрч, шинжилгээнд явуулсан байна. Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн хэлснээр дуучныг зөвхөн архины бус, мөн хориотой бодисын нөлөөн дор жолоо барьсан байж болзошгүй гэж сэжиглэжээ.

Мөн дуучнаас цус авч шинжилгээнд өгсөн бөгөөд хариу нь удахгүй гарах аж. Хэрэв мансууруулах бодисын шинжилгээ эерэг гарвал түүнд бодит хорих ял оногдох эрсдэл нэмэгдэж болзошгүй гэж мэдээлэлд дурдсан байна.

People-д Бритни Спирсийн төлөөлөгчийн хэлснээр дуучны 20 настай хүү Шон Престон, 19 настай хүү Жэйден Смит хоёр ээжийнхээ баривчилгааны мэдээг сонсоод “ихэд цочирдсон” бөгөөд ойрын хугацаанд түүн дээр очихоор төлөвлөж байна. Мөн түүний ойрын хүмүүс “сайн сайхан байдлыг нь сэргээхэд туслах төлөвлөгөө” боловсруулах талаар ярьсан гэж мэдээлжээ.

Өчигдөр шөнө 44 настай Бритни Спирсийг Калифорнид цагдаа нар согтуугаар жолоо барьсан хэргээр саатуулсан. Албаныхны мэдээллээр тэр “өндөр хурдтай, зохисгүй байдлаар жолоодож, согтуурлын шинж тэмдэг илэрсэн” тул “согтуурлын цуврал шалгалт” хийлгэсний дараа Калифорни мужийн замын хөдөлгөөний хууль зөрчсөн, тодруулбал согтууруулах ундаа болон мансууруулах бодисын нөлөөн дор жолоо барьсан гэх үндэслэлээр баривчилсан байна. Түүнийг өглөөний зургаан цагийн орчимд суллаж, 5-р сарын 4-нд шүүхэд дуудагдана гэж мэдээлжээ.

Өнгөрсөн намар ч Бритни Спирс төстэй нөхцөл байдалд орж байсан тухай дурдсан байна. Тухайн үед тэр согтуу жолоо барьж, хүнийг мөргөх шахсан гэх мэдээлэл гарсан ч дуучин өөрөө үүнийг үгүйсгэж, жолооны ард “өөр хүн” байсан гэж тайлбарласан гэж нийтлэлд дурджээ. Удалгүй түүнийг Лос-Анжелесийн гудамжинд шампанскийн хундагатай харсан тухай мэдээлэл мөн гарч байсан.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу