-4.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 14, 2025

“BRT тусгай замын автобус” төслийн газар чөлөөлөлт 2026 онд эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой BRT (Bus Rapid Transit) тусгай замын автобусны төслийг 2026 оноос хэрэгжүүлж эхэлнэ. Төслийн хүрээнд эхний ээлжийн газар чөлөөлөлтийн ажил ирэх жил эхлэхээр төлөвлөгдөж байна.

Чиглэл ба маршрут

Урьдчилсан төлөвлөлтийн дагуу BRT автобусны чиглэл нь нийслэлийн төв болон зүүн бүсийг холбох зорилготойгоор дараах байршлыг дамжин өнгөрнө:

  • Ард Аюушийн өргөн чөлөө (П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн баруун тал)
  • Энэбиш өргөн чөлөө
  • Их тойруугийн өргөн чөлөө (Сүхбаатарын гудамж, Их Сургуулийн гудамж)
  • Намъянжүгийн гудамж
  • Их хүрээ гудамж (Глобал сургуулийн баруун тал)

Энэхүү маршрут нь нийт 12.9 км урт, 19 буудалтай байх бөгөөд төслийг 2026–2030 оны хооронд үе шаттай хэрэгжүүлнэ.

Төслийн үр нөлөө

BRT төслийг бүрэн хэрэгжүүлснээр:

  • Өдөрт зорчих зорчигчдын тоо 25,000–35,000 хүрнэ
  • Замын нэвтрүүлэх чадвар 12.6 хувиар нэмэгдэнэ
  • Нийтийн тээврийн хурд, хүртээмж мэдэгдэхүйц сайжирна

Хэрэгжилт ба хамтын ажиллагаа

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих тус төслийн хүрээнд бэлтгэл ажлууд явагдаж байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, BRT төслийн менежер Т.Чинбат болон Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан дарга Чандра М.Арора нар уулзалт хийж, төслийн явц, санхүүжилт, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.

Төслийн гол ажлуудын нэг болох газар чөлөөлөлт 2026 онд эхэлнэ гэж холбогдох албаныхан мэдээлсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here