-13.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

BTS “Gwanghwamun”-д үнэгүй тоглолт хийнэ: 15 мянга нь талбай дээр, 260 мянга нь орчимд цуглана

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

BTS хамтлаг ирэх сард Сөүл хотын “Gwanghwamun” талбайд үнэгүй тоглолт зохион байгуулж, 15 мянган шүтэн бишрэгчийг талбай дээрээс нь үзүүлэхээр болжээ. Зохион байгуулагчдын тооцооллоор тоглолтын өдөр “Gwanghwamun” талбайн ойр орчимд нийт 260 мянга орчим хүн цугларч магадгүй байна. Энэ нь тухайн талбайн үндсэн багтаамжаас бараг 11 дахин их тоо гэж тэмдэглэжээ.

Талбай дээрээс шууд үзэх боломжтой 15 мянгад багтаж чадаагүй хүмүүст зориулан тоглолтыг ойр орчмын барилгууд дээр байрлуулах дижитал дэлгэцээр шууд дамжуулах аж. Үүнд “Koreana” зочид буудал, “KT Gwanghwamun West” барилга зэрэг байршлууд багтана. Мөн зохион байгуулагчид “Seoul Plaza”-ийн ойролцоо нэмэлт том дэлгэцүүд байрлуулах хувилбарыг давхар хэлэлцэж байна.

Тоглолт нь BTS-ийн тав дахь бүрэн хэмжээний “Arirang” цомог цацагдсаны маргааш өдөр болох бөгөөд хуучин уран бүтээлүүдээс гадна шинэ цомгийн дуунуудыг багтаахаар төлөвлөжээ.

Тоглолтын эхлэл ч онцгой байх гэнэ. Хамтлагийн гишүүд “Gyeongbokgung”-ээс алхсаар “Gwanghwamun” талбай руу орж ирэх байдлаар тайзыг нээхээр болжээ.

Мөн тайзтай хамгийн ойр байрлалд зогсох 2000 үзэгчийг сугалаагаар сонгоно гэж “Weverse” платформд мэдээлсэн байна. Гэхдээ сугалаанд хүн бүр оролцох боломжгүй бөгөөд зөвхөн албан ёсны “ARMY” гишүүн байх, мөн шинэ цомгийг урьдчилан захиалсан тохиолдолд бүртгүүлэх эрх үүсэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу