BTS-ийн ард байсан хүн тэргүүлэв: Солонгосын хамгийн баян продюсер тодров

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Бан Ши Хюк соёл урлагийн салбарт хөрөнгөөрөө тэргүүлэв

HYBE группийн ерөнхийлөгч, “BTS хамтлагийн эцэг” хэмээн алдаршсан Бан Ши Хюк Өмнөд Солонгосын соёл урлагийн салбарын хамгийн өндөр хөрөнгөтэй эрхмээр нэрлэгдлээ. Korea CXO Institute хүрээлэнгээс гаргасан судалгаагаар түүний эзэмшдэг хувьцааны үнэлгээ 4.8 их наяд вон буюу ойролцоогоор 3.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.Тус судалгаанд кино, хөгжим, жүжиг, вэбтүүн, вэб уран зохиол зэрэг салбарын нээлттэй компаниудад 10 тэрбум воноос дээш үнэлгээтэй хувьцаа эзэмшдэг хүмүүсийг хамруулжээ. Гуравдугаар сарын 17-ны байдлаар нийт 27 хүн энэ босгыг давсан бөгөөд тэдний нийт хөрөнгө 6.127 их наяд вон болж, сүүлийн гурван сарын хугацаанд 127.6 тэрбум воноор өссөн үзүүлэлттэй байна.Бан Ши Хюкийн хувьцааны үнэлгээ нийт дүнгийн ойролцоогоор 78 хувийг эзэлж байгаа нь HYBE компанийн салбар дахь нөлөөг тодорхой харуулж байна.

Бусад эрхмүүд ба BTS-ийн гишүүдийн хөрөнгө

Жагсаалтын хоёрдугаарт JYP Entertainment-ийг үүсгэн байгуулагч Пак Жин Ён 362.7 тэрбум воны үнэлгээтэй хувьцаагаар бичигдсэн бол гуравдугаарт YG Entertainment-ийн Ян Хён Сүк 225 тэрбум воноор оржээ.Мөн Danal компанийн ерөнхийлөгч Пак Сун Чан, Cube Entertainment-ийн гүйцэтгэх захирал Кан Сюн Гон нар дараагийн байруудад жагссан байна.Хэдийгээр BTS хамтлаг дэлхийн хэмжээний од болсон ч тэдний эзэмшдэг хувьцааны хэмжээ харьцангуй бага хэвээр байна. Хамтлагийн долоон гишүүн тус бүр ойролцоогоор 20 тэрбум воны үнэт цаас эзэмшдэг аж.2023 оны есдүгээр сараас эхлэн BTS-ийн гишүүд HYBE компанийн том хувь эзэмшигчдийн ангиллаас гарсан тул хөрөнгийн мэдээллээ нийтэд ил болгох шаардлагагүй болсон нь тэдний санхүүгийн мэдээллийг илүү хаалттай болгожээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу