-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Буйр нуурт живсэн машиныг татан гаргажээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дорнод аймгийн Халхгол сумын II багийн нутаг, “Хошуу бургас” хэмээх газарт байрлах Буйр нуурын мөсөн дээгүүр явж байсан “Toyota Prius-30” маркийн суудлын автомашин мөс цөмөрсний улмаас живсэн харамсалтай хэрэг гарчээ. Тус автомашинд нийт зургаан хүн зорчиж явснаас хоёр нь амжиж гарч чадсан бол дөрвөн хүн нуурын усанд живсэн байна.

Энэхүү ослын талаарх дуудлага энэ сарын 24-ний өдрийн 13:18 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн аж.

Дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид яаралтай очиж ажилласан байна. Аврагчид:

  • Эргээс 300 метрийн зайд мөсөн дээр цооног гаргаж,
  • Усны дроноор тандалт хийж автомашины байршлыг тогтоон,
  • Ойролцоогоор 6 метрийн гүнээс тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.

Мөн живсэн иргэдийн цогцсыг гарган авч, холбогдох журмын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу