ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад 2019 онд бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Булган аймаг “Айраг фестиваль”-ийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Фестивалийг наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймгийн төвөөс 20-25 км зайд орших Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр сумдын хил орчмын Өрмийн нуур, Дондогийн булагийн дэнжид зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн фестиваль нь айраг үйлдвэрлэх эртний уламжлал, зан заншлыг сэргээн сануулж, орон нутгийн иргэд, малчид, адуучид, түүх соёлын өвийг тээгчдийн оролцоог хангах онцлогтой.
Фестивалийн үеэр хүчит бөхийн барилдаан, даага соёолонгийн уралдаан, “Дэмбээ сайн уу?”, “Айраг хэн сайх уух вэ?”, шагай харваа, сээр цохих зэрэг ардын уламжлалт наадгай, тэмцээн уралдаанууд болох бөгөөд хамгийн их саамтай гүүг шалгаруулах хүндэт ёслол ч багтжээ.