-8.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 3, 2025

Буудлагын ДАШТ-д Монголын 11 тамирчин өрсөлдөнө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Египетийн Каир хотод 71 орны тамирчид цэц сорихоор цуглана

Египетийн Каир хотод болох буудлага спортын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-нд эхэлнэ. Тэмцээн 11 өдөр үргэлжлэх бөгөөд 71 орны 697 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун нарын удирдлагад дараах 11 тамирчин оролцоно.

Урт бууны дасгалд:

  • Н.Баяраа
  • Э.Сайнхүү
  • Б.Эрхэмбаяр
  • Г.Нандинзаяа
  • О.Есүгэн
  • Т.Золжаргал

Гар бууны дасгалд:

  • Э.Даваахүү
  • Ш.Буянзаяа
  • Э.Бадамгарав
  • Т.Баярцэцэг
  • А.Ариунзаяа

Монголын буудлагын спортын амжилт

Монголын тамирчид анх 1998 онд буудлагын ДАШТ-ээс медаль хүртэж байсан түүхтэй. Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр тухайн үед хийн гар бууны 10 метрийн дасгалд алт, багийн төрөлд хүрэл медаль хүртэж байжээ.

Өнөөг хүртэл Монголын баг тамирчид буудлагын ДАШТ-ээс нийтдээ 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бол олимпын бус төрлөөр болсон тэмцээнүүдэд 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтай байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here