-4.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Ч.Хишигдалай: Шатахууны нийлүүлэлт энэ амралтын өдрүүдэд нэмэгдэнэ, Хятадаас мөн захиалгууд орж ирнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ) шатахууны хангамжийн асуудлаар Тээврийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, УБТЗ болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан шуурхай уулзалт хийлээ.

Уулзалтын зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох арга хэмжээг тодорхойлох байв.

“Нийлүүлэлт энэ амралтын өдрүүдэд нэмэгдэнэ”

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэхдээ, Засгийн газар болон яам нь ОХУ, БНХАУ-тай дээд түвшинд нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд тээвэр, логистикийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд зохион байгуулалт хийж буйг онцоллоо.

Харин Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай дараах мэдээллийг өгсөн юм.

“ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар өнгөрсөн долоо хоногт ‘Роснефт’ компанитай уулзсан. Тус компани Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн засвар энэ сарын 15-нд дууссан гэж мэдээлсэн.

Ойрын өдрүүдэд ОХУ-аас бүтээгдэхүүний татан авалт нэмэгдэхийн зэрэгцээ Хятадаас захиалгууд орж ирнэ. Бид нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна.”

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулахад бүх байгууллагууд хамтран ажиллаж буйг дурдав.

“Бид хоёр чиглэлд ажиллаж байна — төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, импортлогч компаниудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх.

УБТЗ болон Гаалийн ерөнхий газар аль аль нь шуурхай ажиллаж байгаа тул бүх талууд бэлэн байдлаа хангах нь чухал.”

“Гурван сарын нөөцийн сав барина”

Сайд Г.Дамдинням хэлэхдээ, Засгийн газар шатахууны урт хугацааны нөөц бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдэгдэв.

“Өчигдөр Засгийн газрын тэмдэглэл гарсан. Ирэх онд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, татаас олгож, улсын нийт хэрэглээний нэг сарын нөөц бүхий сав барих ажлыг зохион байгуулна.

Цаашид ойрын жилдээ багтаан гурван сарын нөөцөө хадгалах савтай болно.”

Шатахууны нийлүүлэлт хэвийн болох хүртэл холбогдох байгууллагууд логистикийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гаалийн ажиллагааг түргэвчлэх, татан авалтыг хянах чиглэлд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллахаар тохиролцжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here