10.1 C
Ulaanbaatar
Лхагва, 9 сар 3, 2025

“ChatGPT” эцэг эхийн хяналтын систем нэвтрүүлэхээр болжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“OpenAI” компани ирэх сараас “ChatGPT” платформд эцэг эхийн хяналтын систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ шийдвэр нь чатботууд өсвөр насныханд сөргөөр нөлөөлж, өөрийгөө гэмтээх болон амиа хорлох эрсдэлтэй холбоотойгоор сүүлийн үед гарч буй шүүмжлэлтэй холбоотой юм.

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой ноцтой тохиолдлууд гарсан нь ийм алхам хийхэд хүргэсэн байна. Зарим гэр бүл хүүхдийнхээ амиа хорлолтод хиймэл оюун суурьтай платформ тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж шүүхэд хандсан тохиолдлууд бүртгэгджээ.

Шинэ хяналтын системээр дамжуулан эцэг эхчүүд өөрийн хаягаа хүүхдийнхээ хэрэглэгчийн хаягтай холбож, тэдний асуулт, хариултыг хянах боломжтой болох юм. Мөн чатын түүх болон санах ой зэрэг функцыг идэвхгүй болгох, хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг ажиглах боломжтой болно.

Энэ шинэчлэлийг өсвөр насны хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах эхний алхам гэж тодорхойлж байгаа бөгөөд цаашид илүү боловсронгуй арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилготой байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here