Нидерландын нэгэн хосын гэрлэлтийг ChatGPT-ээр үүсгэсэн хуримын тангарагтай холбоотойгоор шүүх хүчингүйд тооцсон байна. Тэд тангаргаа хөгжилтэй хэллэгтэйгээр бэлдсэн ч Нидерландын хуулиар хуримын тангарагт заавал багтах ёстой агуулгын шаардлагыг хангаагүй гэж үзжээ.
Ёслолыг гүйцэтгэсэн хүн хосоос “Амьдралын хэцүү үед ч гэсэн биз биеэ дэмжиж, шоолж, тэврэхээ амлаж байна уу” гэж асуусан бөгөөд тэд зөвшөөрсөн хариу өгсний дараа тэднийг “Эхнэр, нөхөр төдийгүй хамгийн гол нь нэг баг, галзуу хос, бие биеийнхээ хайр болон тулгаар боллоо” хэмээн зарласан аж.
Зволле хотын шүүх уг хэрэг дээр “Гэрлэлтийн гэрчилгээнд заасан огноо нь тэдний хувьд чухал гэдгийг шүүх ойлгож байгаа ч хуулийн заалтыг үл тоомсорлож болохгүй” гэж үзэн, гэрлэлтийг бүртгэлээс хасахыг үүрэг болгожээ.
Хосуудын зүгээс тангараг зөв агуулгатай байсан эсэхээс үл хамааран гэрлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.





