Хулгайн хэрэг илэрчээ
2025 оны есдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-д хулгай гарсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, түрээслэгч дөрвөн иргэний лангуунаас нийт 76 ширхэг гар утсыг хулгайлсан болохыг тогтоожээ.
Сэжигтнийг илрүүлэв
Эрх бүхий байгууллагуудын шалгалтаар уг хэргийг Дорнод аймгийн харьяат, 26 настай Т гэх этгээд үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд түүнийг баривчилсан байна.