“Чингис хаан” нисэх буудлын Х:20 чиглэлийн автобусны хуваарь шинэчлэгдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу үйлчилдэг нийтийн тээврийн Х:20 чиглэлийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт орсон талаар албан ёсоор мэдээллээ. Тус чиглэл нь 5 шар – Буянт-Ухаа – Архивын ерөнхий газар – “Чингис хаан” ОУНБ чиглэлд үйлчилдэг бөгөөд 24 цагийн үйлчилгээний нэг хэсэг юм.

Х:20 чиглэлийн шинэ цагийн хуваарь

5 шар буудлаас явах цаг:
05:50, 08:50, 11:50, 14:50, 17:50, 20:50

Нисэх буудалд ирэх:
06:50, 09:50, 12:50, 15:50, 18:50, 21:50

Нисэх буудлаас явах:
07:30, 10:30, 13:30, 16:30, 19:30, 22:30

5 шар буудалд ирэх:
08:30, 11:30, 14:30, 17:30, 20:30, 23:30

Тус чиглэлд том хүн 10,000 төгрөг, хүүхэд 5,000 төгрөгөөр зорчих боломжтой.

Бусад чиглэлийн мэдээлэл

Нисэх буудал руу дараах чиглэлүүд мөн үйлчилж байна:

  • Х:19 (Сүхбаатарын талбай – ОУНБ)
  • ШҮ:4 (шөнийн чиглэл)

Эдгээр нь 24 цагийн турш үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үнэ нь том хүн 15,000 төгрөг, хүүхэд 7,000 төгрөг байна.

Төлбөр ба нэмэлт боломж

Иргэд бүх төрлийн картаар төлбөр төлөх боломжтой. Мөн UBCARD аппликэйшн ашиглан автобусны суудлыг гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах нөхцөл бүрджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу