9.1 C
Ulaanbaatar
Лхагва, 7 сар 23, 2025

Coldplay-гийн тоглолтын үеэр хувийн амьдрал нь ил болсон захирал огцров

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Массачусетс мужийн Фоксбороу хотод болсон Coldplay хамтлагийн тоглолтын үеэр Astronomer технологийн компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон өөрийн хүний нөөцийн захирал Кристин Кэботтой тэврэлдэж буй нь том дэлгэцэнд гарч, олон мянган хүний өмнө хувийн харилцаа нь илчлэгджээ.

Үзэгчдийн санамсаргүй байдлаар дүрсийг том дэлгэцэнд харуулах үеэр хосын дотно харилцаа шууд ил болсон нь олны анхаарлыг татсан бөгөөд энэ явдал цахим орчинд хурдтай тарсан юм.

Ил болсон дотно харилцаа

  • Камерт өртсөн хоёр хүн нь Нью Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг өгөгдлийн менежмэнт болон боловсруулалтын чиглэлээр ажилладаг Astronomer компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон, хүний нөөцийн захирал Кристин Кэбот нар байв.
  • Байрон гэр бүлтэй нэгэн бөгөөд энэхүү явдал компани болон олон нийтэд ёс суртахууны хариуцлагын тухай асуудлыг хөндсөн.

Компанийн дотоод шалгалт, захирлын огцролт

  • Баасан гарагт компанийн ТУЗ энэ асуудлыг шалгаж байгаагаа мэдэгдсэн.
  • Бямба гарагт Энди Байрон өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхөө илэрхийлсэн бөгөөд компанийн ТУЗ энэ өргөдлийг хүлээн авчээ.
  • “Энди Байроны огцрох хүсэлтийг бид хүлээж авсан. Astronomer компани анх байгуулагдсан цагаасаа үнэт зүйл, байгууллагын соёлоо хадгалсаар ирсэн. Манай удирдлагууд ёс суртахуун, хариуцлагын өндөр стандартыг баримтална гэдэгт итгэдэг. Энэ удаагийн явдал дээрх стандарт зөрчигдсөн гэж үзсэн” хэмээн компанийн мэдэгдэлд онцолжээ.

Шинэ түр захирал томиллоо

  • Байроны оронд бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал түр хугацаанд гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэх бөгөөд шинэ захирал сонгох үйл явц эхэлсэн байна.

Coldplay-гийн тайзан дээрх хөгжилтэй хариу

  • Камерт өртснөө анзаарсан даруйд Байрон, Кэбот нар бусдаас нуухыг оролдсон.
  • Тоглолтын үеэр Coldplay-ийн дуучин Крис Мартин тайзан дээрээс: “Тэд хоорондоо учиртай юм уу, эсвэл зүгээр л ичимхий хүмүүс бололтой” хэмээн хошигнон хэлсэн нь үзэгчдийн дунд инээдэм төрүүлсэн юм.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here