23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

CU дэлгүүрүүдэд түр хугацааны шивээс хэвлэдэг киоск нэвтрүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өмнөд Солонгосын “BGF Retail” компани хэрэглэгчдэд зориулсан шинэ төрлийн үйлчилгээг CU сүлжээ дэлгүүрүүдэд нэвтрүүлж эхэлжээ. Зургадугаар сарын 11-нд тэд салбартаа анх удаа “шивээсний киоск” байршуулсан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Тус киоск нь булцуу хэлбэртэй, хэрэглэгчийн биед түр хугацааны шивээсийг ердөө 1-2 секундын дотор хэвлэдэг төхөөрөмж юм. 100 гаруй загварын шивээс дотроос сонголт хийх боломжтой бөгөөд эдгээр нь Солонгосын уламжлал, соёлын онцлогийг илтгэх орд харш, амьтны дүрс зэргийг агуулдаг.

Шивээс нь Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлын стандартын дагуу батлагдсан тусгай будгаар хийгддэг бөгөөд ойролцоогоор хоёр хоног хадгалагдаж, улмаар арилдаг. Киоск нь англи, хятад, япон хэл дээр ажилладаг тул гадаад жуулчдад ч нээлттэй болжээ.

CU-г хэрэглэгчийн амьдралын хэв маягт нийцсэн төв болгон хөгжүүлнэ

BGF Retail компани CU дэлгүүрүүдийг зөвхөн хүнсний бүтээгдэхүүн борлуулах газар бус, хэрэглэгчийн амьдралын хэв маягт нийцсэн олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг төв болгон хөгжүүлэх зорилготой байгаагаа мэдэгдэв.

Өнгөрсөн жил тэд “капсул тоглоом”, “смүүти бэлтгэгч” автомат машин зэрэг шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь залуу хэрэглэгчдийн анхаарлыг татаж, амжилттай хэрэгжсэн байна. Түүнчлэн “ирээдүйд ч CU-гийн туршлагыг өргөжүүлж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн шинэлэг шийдлүүдийг тогтмол нэвтрүүлнэ” хэмээн компани онцолсон.

Одоогийн байдлаар BGF Retail нь Өмнөд Солонгост 18,600 гаруй CU дэлгүүр, харин Монгол, Малайз, Казахстан зэрэг гурван улсад нийт 680 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here