-7.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Цагдаа, онцгой, эмнэлгийн машин хотхон руу чипээр шууд нэвтэрдэг болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хотхон, хорооллын орц гарцыг чөлөөлж, шуурхай нэвтрэлтийг системжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд хотхон, хорооллын орц, гарцыг тогтмол чөлөөлж, ОБЕГ, эмнэлэг, цагдаагийн байгууллагын машинууд саадгүй, шууд нэвтэрдэг болгохоор төлөвлөжээ. Үүний хүрээнд барилгын компаниуд хотхон, хороолол руу “нэг онгойлтоор” нэвтрэх чипийн системийг суурилуулах шаардлагатай болох юм байна.

НИТХ-ын дарга А.Баяр: “Ирэх жил… нэвтрэх чиптэй болгоно”

Энэ талаар НИТХ-ын дарга А.Баяр,

“Нийслэл хотын хотхон, хорооллууд руу орох, гарах замыг тогтмол чөлөөлж байна. Барилгын компаниуд барилга барихдаа гал унтраах анги, цагдаа, эмнэлгийн байгууллагуудад зориулж хороолол, хотхон руу нэг онгойлтоор нэвтрэх чипийн системийг суурилуулах ёстой. Ирэх жил чипээр онгойхгүй байгаа бүх газрын байршлыг тодорхойлж, гал унтраах анги, цагдаа, эмнэлгийн байгууллагуудын тусламж үйлчилгээний машинуудыг хороолол, хотхон руу нэвтрэх чиптэй болгоно” гэв.

Камер, GPS, хиймэл оюун, дрон: галын шуурхай удирдлагыг шинэчилнэ

Мөн тэрээр ирэх жил Улаанбаатар хотын өндөрлөг 16–19 байршилд камер суурилуулж, галын машинуудыг GPS болон хиймэл оюун ухаанд холбоно гэж мэдээлэв. Ингэснээр гал сөнөөгчид ослын газар хүрэх хамгийн оновчтой замыг сонгох шийдвэрийг илүү хурдан гаргах боломж бүрдэх аж. Түүнчлэн галын машин дээр 360 градус эргэдэг камер байршуулж, дараа нь дрон нисгэн галын нөхцөл байдлыг дээрээс нь ажиглаж, аль талаас нь нэвтэрч унтраахыг тодорхойлох боломжтой гэж дурджээ.

Мөн,

“Ирэх жил Улаанбаатар хотын өндөрлөг 16–19 байршилд камер суурилуулж, галын машинуудыг GPS болон хиймэл оюун ухаанд холбоно. Ингэснээр гал сөнөөгч нар аль замыг сонгож, ослын газар очихыг шийднэ. Галын машин дээр 360 градус эргэдэг камертай байх ёстой. Үүний дараа дрон нисгэж галын нөхцөл байдлыг харж, аль талаас нь орж гал унтраахыг мэднэ. Гал сөнөөгч нар угаартаж байгааг мэдэхгүй өндөр эрсдэлтэй учир галын менежментийг сайжруулж, аюулаас урьдчилан сэргийлнэ” гэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here