13.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 7 сар 31, 2025

Цахим залилангийн шинэ төрлөөс сэрэмжлэхийг анхааруулж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн үед банкны нэрийг барьсан хуурамч мессеж олон нийтэд ихээр ирж буй нь цахим залилангийн шинэ хэлбэр болохыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Залилагч этгээдүүд олон оронтой, гадаад улсын дугаараас иргэд рүү линк болон тайлбар бүхий мессеж илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг залилангаар олж авахыг оролдож байна. Хэрэв хэрэглэгч мессежийн холбоос дээр дарж, хувийн мэдээллээ оруулбал, тэд тухайн иргэний цахим банк руу нэвтэрч, их хэмжээний санхүүгийн хохирол учруулах эрсдэлтэйг албаны эх сурвалж онцолжээ.

Банкнаас мэдээлснээр, харилцагчаас интернэт банкны хэрэглэгчийн нэр болон нууц үгийг мессежээр шаардах ямар ч тохиолдол байдаггүй бөгөөд ийм төрлийн мэдээллийг дамжуулж буй мессежүүд нь шууд хуурамч, залилангийн шинжтэй юм.

Хэрэв хэрэглэгч ийм мессеж дээрх холбоосыг нээж, хувийн мэдээллээ оруулсан бол дараах алхмуудыг яаралтай хийх шаардлагатай:

  • Интернэт банкны нууц үгээ яаралтай солих
  • Үйлчилгээг түр хугацаанд идэвхгүй болгох
  • Холбогдох банкны лавлах төвд яаралтай хандах

Цахим гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийн тулд иргэн бүр хувийн мэдээллээ хамгаалж, мэдээлэлд болгоомжтой хандах хэрэгтэй. Ийм төрлийн луйвар нь анхаарал болгоомжгүй байдал, мэдээллийн хайхрамжгүй хэрэглээг ашиглан үйлдэгддэг тул санхүүгийн аюулгүй байдалдаа өндөр хариуцлагатай хандах шаардлагатай юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here