-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Цоохор ирвэс хууль бусаар агнасан хэрэг илрэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Увс аймагт гарсан ноцтой хэрэг

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, энэ оны наймдугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалантын нутагт иргэн Б бусадтай хамтран нэн ховор амьтанд тооцогддог цоохор ирвэсийг хууль бусаар агнаж, улмаар бусдад зарж борлуулсан хэрэг илэрчээ.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн хариуцлага

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд:

  • Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнах, барих, гаршуулан тэжээх, амьдрах орчныг алдагдуулах,
  • Түүхий эдийг нь бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, худалдан авах, гадаад улсад гаргах,
  • Чихмэл болон гаралтай эд эрхтэн цуглуулах

зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд 10-40 сая төгрөгийн торгууль ногдуулах эсвэл 2-8 жилийн хорих ял оноох хуультай.

Экологийн үнэлгээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7-р сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолоор цоохор ирвэсийн экологи-эдийн засгийн үнэлгээг 22 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд энэ үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж тооцон хариуцлага хүлээлгэдэг.

Иргэдэд хандан уриалж байна

Экологийн цагдаагийн албаас:
“Иргэн та хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдсэн тохиолдолд 102 болон 70191070 дугаарын утсанд мэдээлнэ үү” хэмээн уриаллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here