-2.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийнхэнд улс төрийн нөхцөл байдал болон ирэх сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр улс төрийн намын оршин тогтнолын үндэс нь байнгын шинэчлэл, дэлхий нийтийн өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад дасан зохицох чадварт оршдог хэмээн онцлов.

Мөн тэрээр 100 жилийн түүхтэй Монгол Ардын намыг хувь хүний удирдлагад бус хамтын зарчимд тулгуурлан авч явах, 300 мянган гишүүнтэй намын өмнө хүлээсэн томоохон амлалтаа биелүүлэхийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулна гэдгээ илэрхийлэв.

Д.Амарбаясгалан МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жилийн турш ажиллах хугацаандаа шинэчлэл, өөрчлөлт, дэвшилтэд үзэл санааг бодитоор хэрэгжүүлэхийг зорьж ирсэн бөгөөд намын гишүүдийн итгэлийг олон удаа хүлээн, дахин сонгогдож байсан туршлагаа дурдаад, МАН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж оролцохоо албан ёсоор мэдэгдлээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here