9.1 C
Ulaanbaatar
Лхагва, 9 сар 10, 2025

Д.Дашзэвэг: Миний хүү эрүүл саруул болох боломжгүй гэмтэлтэй үлдсэн ч “хөнгөн хэрэг” гэж ялласан нь шударга бус

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны 7-р сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд болсон зодооны хэрэгт УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, “Говь” ХК-ийн захирал Б.Амарсайхан нарын нэр холбогдсон. Энэ хэрэгт хохирогч болсон Д.Саяннямбуу хүнд гэмтэж, удаан хугацааны эмчилгээ шаардагдаж байгаа билээ.

Хууль эрх зүйн шийдвэр

  • Прокурорын байгууллага Саяннямбууг өөрөө “хүний биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлээр яллагдагчаар татсан.
  • Прокуророос түүнийг хилээр гарахыг хориглох санал гаргасан ч шүүх өнөөдрийн хуралдаанаар уг хүсэлтийг хүлээн аваагүй байна.

Эцгийн байр суурь

Хохирогчийн аав Д.Дашзэвэг шүүхийн өмнө байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр хэлэхдээ:

  • “Хүүг минь эдгэрчихсэн мэтээр зарим хүмүүс цахим орчинд бичиж байна. Үнэндээ эрүүл саруул болох боломжгүй гэмтэлтэй үлдсэн. Солонгост нүүрний ясыг хадаж, дахин хагалгаанд орох шаардлагатай. Түүнчлэн тархины цус хуралт, нүдний харааны асуудал хэвээр байна.”
  • “Гэтэл прокурор хүүг маань хөнгөн гэмтэл учруулсан гэж яллажээ. Энэ шударга бус. Зодооны үед таксинаас хүчээр татаж буулгасан нь ч байгаа.”
  • “Хилийн хориг тавих нь арай хэтэрсэн арга хэмжээ байсан ч хяналтад байх нь ойлгомжтой. Миний хүү энэ сарын 15-наас дахин эмчилгээнд явна.”
  • “Хүү минь дээрэлхүүлж, доромжлуулсны дараа сэтгэл санааны хувьд их хүнд байна. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах мөрөөдөл нь тодорхой хугацаагаар зогслоо.”
  • “Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүн бүр хүлээх ёстой. Шударга шийдвэр гаргахыг хүсэж байна. Хохирогчийн зардлыг тодорхой хэмжээгээр төлж байгаа, зарим эцэг эхчүүд уучлалт ч гуйсан.”
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here